Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

НЭГ БАГШИЙН ГАР ДЭЭР ИРДЭГ ЦАЛИН НЬ 460 ГАРУЙ МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА

  Т.Бадамханд 2018-09-10 556

  10 орчим жил ажилласан нэг багшийн үндсэн цалин 560 гаруй мянган төгрөг. Үүнээс татвар шимтгэлээ төлөөд гар дээр 450 орчим мянган төгрөг авдаг байна. зээлгүй гэр бүлгүй багш ховор учраас гар дээр авч байгаа цалингаасаа зээлээ төлнө, ахуйн хэрэглээ, хүнсээ базаана, хүүхдүүдийнхээ сургалтад шаардлагатай мөнгийг нь өгнө гээд сард 2 хувааж авах 450 мянган төгрөгийг олон салаа болгон хуваах шаардлага гардаг гэдгийг хэлж байна. Авч байгаа цалин, ажиллаж буй нөхцөл нь стандартад нийцсэн хөдөлмөрийн нөхцөл биш гэдгийг тэд шүүмжилж ийнхүү цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна.

  Багш нар өнөөдөр эв санаагаа нэгтгэж хөдөлмөрийн хөлсөө нэмэхийг шаардаж талбай дээр суулт хийлээ. Цалинг 9-р сарын нэгнээс эхлэн 8-30 хувиар нэмсэн ч багш нар цалинг 50 хувь нэмэх шаардлагатай гэж үзсэн. Цалинг ингэж шууд их хэмжээгээр нэмэх нь олон эрсдэл дагуулж байгааг албаныхан хэлж байна. тухайлбал хувийн хэвшилд ажиллаж байгаа 1.1 сая хүн нэмэгдсэн цалингийн хөлд чирэгдэг, хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ шууд өсөх юм. Сангийн яамнаас цалин нэмэх боломжгүйг хэлж байгаа ч Үйлдвэрчний эвлэлийн байгууллага өөр байр суурьтай байна.

    Өнөөдөр 11 цагт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ажлын хэсэг уулзсан ч тодорхой зөвшилцөлд хүрээгүйг албаны хүн мэдээллээ. Манай улс эдийн засгийн хямралын үед олон улсын валютын сантай нэлээд хэдэн асуудалд зөвшилцсөний нэг нь эдийн засаг сайжиртал цалин хөлс нэмэхгүй байх юм. Цалинг ингэж огцом нэмэх нь инфляци өсөх эрсдэлтэй. Нийгмийн сүлжээнд эцэг эхчүүд багш нарыг өөрсдийн асуудлыг шийдүүлэхийн тулд хүүхдийн сурах эрхэд ноцтойгоор нөлөөлж байна гэж шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Togoo Badamaa-н зураг.

Togoo Badamaa-н зураг.

Togoo Badamaa-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө