Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН IX ФОРУМД 180 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОО

  С.Золбоо 2018-09-10 669

   Монгол Хятадын хэвлэл мэдээллийн 9-дүгээр форум өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод боллоо. 

Мандахбаяр Хархүү-н зураг.

  Энэ жилийн форумын хувьд “Бүс ба зам санаачилга дахь Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын оролцоо, хамтын ажиллагааны шинэ үе” уриан дор олон сонирхолтой итгэл тавьж, салбар хуралдааныг зохион байгуулсан. Мөн МСНЭ-Бүх Хятадын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллах мөн МСНЭ-Өвөрмонголын Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албатай, Өмнөговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Хэвлэл мэдээллийн алба нь ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Хэвлэл мэдээллийн албатай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд олон боломж байна.

 

Nomin Sukhee-н зураг.

   Форумоор  2020 онд Монгол, Хятад, Оросын хэвлэл мэдээллийн хамтарсан анхдугаар форум зохион байгуулах, Улаанбаатар хотноо байгуулах Сэтгүүлчдийн ордонд Олон улсын сэтгүүлчдийн төв байгуулах санаачилга гаргасан юм.   Мөн сэтгүүлч солилцооны хөтөлбөрийг илүү өргөжүүлж, жил бүр Монголын 10 сэтгүүлчийг БНХАУ-ын томоохон их, дээд сургуульд Сэтгүүлзүйн чиглэлээр суралцуулж, мэргэшүүлэх болсон гээд хамтын ажиллагааг өргөжүүлж, ач холбогдолтой үр дүнтэй форум болсныг форум оролцогчид хэлж байна.

  Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форум нь хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн хооронд хамтран боломжийг нэмэгдүүлсэн төдийгүй 70 жилийн түүхтэй манай хоёр улсын найрамдалт харилцаанд томоохон орон зайг эзэлж, хоёр улсын Засгийн газрын хэмжээнд дэмжигдэж ирсэн. Форумд хоёр орны хэвлэл мэдээллийн ажилтнуудаас гадна Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ХМА-ны дарга Ж.Цэсэн зэрэг төлөөлөгч урилгаар оролцож, Монголын Хэвлэл мэдээллийн салбарын 110 гаруй сэтгүүлч, төлөөлөгчид харин БНХАУ-ын талаас хэвлэл мэдээллийн албаны удирдлагууд болон тус орны хэвлэл мэдээллийн салбарын 40 гаруй төлөөлөгч оролцлоо.

Пагважавын Энхмаа-н зураг.

Amartuvshin Tumurhuleg-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө