Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨМӨЗО-НЫ “ТАЛЫН ДУУ ХООЛОЙ” РАДИО САРД 8 ЦАГИЙН НЭВТРҮҮЛГИЙГ МОНГОЛ ТҮМЭНД ЗОРИУЛДАГ

  М.Ариунжаргал 2018-09-10 203

  БНХАУ болон Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохионо. Харин хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх үүднээс Хятад орныг танин мэдэх Өвөр монголын соёл аялал жуулчлалын өдрүүд манай улсад үргэлжилж байна. Энэ хүрээнд өнөөдөр ӨМӨЗО ны талын дуу хоолой радио таван жилийнхээ ойг тэмдэглэлээ. Тус радиогоос сардаа 8 цагийн мэдээ мэдээлэл нэвтрүүлгийг монгол түмэнд зориулан бэлтгэн хүргэдэг байна.

 Өвөр Монголын радио телевиз хорооны талын дуу хоолой радио нь БНХАУ ын радио телевизийн удирдах газрын зөвшөөрлөөр анх 2013 онд байгуулагдаж байжээ. Талын дуу хоолой радиогоос Монгол улсын иргэдэд зориулан мэдээ мэдээлэл, улс орны хөгжил дэвшил, ард түмний аж амьдралыг танин мэдүүлэх мэдээлэл өгөх зорилгоор шинэ долгион фм 107,5 аар дамжуулан хүргэдэг байна. Тухайлбал үйлсийн сайхан Улаанбаатар, таны сэтгэл дэх өвөр монгол, удмын алтан хэлхээ, хөгжилд хөтөлсөн 70 жил, Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага нэвтрүүлгүүдийг олон түмэнд хүргэжээ.

  Талын дуу хоолой радио нь 2014 онд Монголын үндэсний олон нийтийн радиотой хамтран Хятад монгол хоёр улсын дуулаачдын уралдааныг хөх хот болон Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан юм. Байгуулагдсан цагаас хойш өдгөө таван жилийнхээ ойтой золгож байгаа талын дуу хоолой радио нь өнөөдрийг хүртэл нэвтрүүлэг мэдээ мэдээллээ олон төрлөөр бэлтгэдэг болсон нь томоохон ололт гэдгийг онцолж байлаа. Хамгийн гол нь Монгол улсын сонсогчдын сэтгэл зүйн онцлогт зориулан сонирхолтой мэдээ мэдээлэл бэлтгэхэд ихэд анхаардаг гэдгийг талын дуу хоолой радиогийн захирал хэлж байсан юм

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө