Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АНХААР ХУРДАА ХАС, СУУДЛЫН БҮСЭЭ ЗҮҮ

  TV5 News 2018-09-10 1315

  Амралтын өдрүүдэд буюу 9-р сарын 08,09-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 605 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 425 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэлээ.

Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 7 хүний амь нас хохирч, нийслэлд 17 хүн гэмтэж бэртсэнээс 4 нь бага насны хүүхэд байсан байна.

Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 119 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан ба зам тээврийн осолд өртөж, холбогдсон жолооч 3, явган зорчигч 3 бүртгэгджээ.

Орон нутагт бүртгэгдсэн зам тээврийн ослын дийлэнх хувь нь онхолдох хэлбэрээр үйлдэгдсэн байх бөгөөд энэ төрлийн осол нь хурд хэтрүүлэх, аюул тулгарсан үед тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ  авч чадаагүй байх зэргээс шалтгаалж байна.

Түүнчлэн амралтын өдрүүдэд осол, хэргийн газрын орхиж явсан 7 осол бүртгэгдсэнээс 3 хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон шалгалтыг ажлыг явуулж байна.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

  1. 2018.09.08-ны өдөр 09 цагийн орчим Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг асфальтан замд амины T.Probox маркийн автомашин онхолдож жолооч, зорчигч нарын 3 хүний  амь нас хохирсон,
  2. ХУД-ийн 19-н үйлчилгээний төвийн арын замд T.Crown маркийн автомашины жолооч нь ээжийн хамт явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан 6 настай Б-г мөргөж гэмтээсэн ослууд бүртгэгдсэнийг шалгаж байна.

Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 осол, мөргөлдөх хэлбэрээр 3 осол, онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн байна.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ зурган илэрцүүд

  Статистик судалгаанаас үзэхэд л 2018 оны эхний 8 сарын байдлаар Цагдаагийн байгууллага улсын хэмжээнд 18663 зам тээврийн ослыг бүртгэн шалган шийдвэрлэлээ. Зам тээврийн ослын улмаас 192 хүний амь нас хохирсоны 135 буюу 70 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Энэ тоон үзүүлэлтийг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 28,6 хувиар, орон нутагт 35 хувиар тус тус буурсан хэдий ч бага хүн амтай манай улсын хувьд өндөр үзүүлэлт юм.

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хүний тэр дундаа жолоочийн оролцоо маш чухал үүрэгтэй тул жолооч та замын хөдөлгөөний хууль дүрмийн заалтыг зөрчихгүй байхыг анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: ЗЦА

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө