Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХОТЫН ДАРГА С. БАТБОЛД МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСРҮҮ ШИЛЖСЭН ИРГЭДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

  TV5 News 2018-08-17 1343

СУРВАЛЖИЛСАН: Г. БАДАМЛЯНХУА 

Шинэ суурьшлын бүсэд шилжин сууршсан иргэд нэн түрүүнд нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлүүлэхийг хүссэн юм. Хотын төвөөс алслагдсан учир дэлгүүр, үйлчилгээний байгууллага дутмаг, мөн зээл тусламжинд хамрагдах, газраа өргөтгөж сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.

Иргэдлийн санал хүсэлтийг сонсож, хотын дарга зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нийт 620 өрхийн 16798 мал байсан. Эдгээр айл өрхийг шинэ суурьшлы бүсрүү нүүлгэн шилжүүлэх ажил өнөөдрийн байдлаар 97,5 хувьтай байгааг албаныхан хэллээ. Хориглосон бүсэд үлдсэн 28 өрхийн 1123 мал үлдсэн байна. Эдгээрийг 8-р сараас нүүлгэн шилжүүлэх ажил эхлэх юм байна.

Хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг иргэдтэй уулзсаны дараагаар СХД-ийн 21-р хороо, Нарийн хөндий, Шар хоолойн аманд байрлах “Бэлчээрийн менежментийн төслийн нэгж” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаатай танилцсан юм.Монголын нөхцөлд бэлчээрийн ургацыг сайжруулж, сүүний гарцыг нэмэгдүүлэх зорилготойгоор 150 газрын 80 га талбайд олон наст холимог үр суулгаж хашиж ургуулж байгаа. Жилд 2 удаа хадаж, малын тэжээл бэлтгэхээр зэхэж байна.

Хориглосон бүсээс шинэ суурьшлын бүсрүү нүүх хүсэлгүй иргэдийн үнээ малыг улаас үнэ тохирон худалдсан. Тэдгээрээс 30-аад үнээг жишиг фермд авч иржээ. Фермийн хажууд сургалтын төвтэй. Иргэд цермерүүд жишиг фермээс туршлага судлах, өөрсдийн зуслангийн газар, өвөлжөөг энэ мэтчилэн сайжруулах боломжтой томоохон ажил хийгдэж байгааг албаныхан ярьж байна.

Австри мэргэжилтнүүдийн тусламжтай тарьсан 80 га талбайгаас энэ намар хадлан авна. Бэлчээрийн нөөц сайжруулах, сүүний гарц нэмэглүүлэх ашиг тустай, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилготой хэрэгжүүлж эхэлсэн ажлын явц сайн байгаа талаар хотын удирдлагууд ярьсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө