Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Салбартаа амжилттай ажилласан эрхмүүдийг төрийн дээд одонгоор шагналаа

  TV5 News 2018-07-19 767

БЭЛТГЭСЭН: Д.ОТГОНСҮРЭН

Ерөнхийлөгчийн зарлигаар шагнуулсан эрхмүүд өнөөдөр энгэрээ мялаалаа. Урлаг, спорт, техник, эрүүл мэнд гээд бүхий л салбарын төлөөлөл хөдөлмөрөө үнэлүүлсэн байна. Өнөөдөр 30 гаруй иргэн хөдөлмөрийн гавъяаны улааны тугийн одонгоос эхлээд хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ. 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийн газрын хяналтын инженер Б.Батзоригт, Улаанбаатар хот дахь Архангай аймгийн уран бүтээлчдийн Тайхар нэгдлийн жүжигчин Ч.Лхагвахүү, “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан зэрэг таван хүн, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Баянгол дүүргийн өндөр настан Ч.Мөнхсүрэн, “Алтангадас” одонгоор Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны Гүйцэтгэх захирал, хөнгөн атлетикийн дасгалжуулагч С.Өнөрбаяр зэрэг 13 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар сэтгүүлч хөтлөгч Г.Алтантүрүү, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Гемодиализийн тасгийн эрхлэгч Д.Мөнхзул зэрэг 9 хүн шударга журам медалиар 1 хүнийг шагнаж урамшууллаа.

Эх орон улс нийгмийнхээ хөгжил дэвшилд хөдөлмөр бүтээл, залуу насаа зориулан хийж бүтээж явсан хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж байгаа эрхмүүд олон жилийн ажлын үр шим нь энгэрт нь гялалзлаа хэмээн баяртай байсан юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө