Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Соёлжъё: Сүрчиг хэрэглэх нь хувийн соёлын нэг хэсэг

  TV5 News 2018-07-19 2305

БЭЛТГЭСЭН: М.УЯНГА

Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ, соёлын нэг хэлбэр болсон тансаг үнэртэн сүрчиг нь МЭӨ 3000 жилийн өмнөөс Египет, Ром, Перс, Энэтхэгт үүсжээ.  Тэд бүйлс, корнандра, самар, шилмүүст давирхай, лийр, цэцэг,  ургамал, халуун ногоо, тос зэргийг ароматикуудаар нэрж хийдэг байж. Одоо бидний түгээмэл хэрэглэдэг сүрчигийг Персийн химич Ибн Сина сарнай цэцгийн тосыг гарган авч хэмжээг нь ихэсгэсэн ч чанараа алддаггүй сүрчгийг бүтээсэн юм. Харин 14-р зууны үеэс Итали, Францад сүрчигийг улам боловсронгуй болгон лаборатори, үйлдвэрүүд нээж дэлхий дахинд худалдаалж, хөгжүүлж ирсэн нь одоог хүртэл Европ төдийгүй дэлхийн сүрчигийн төв хэмээн нэрлэгдэж байна. Сүрчиг түрхэх нь тухайн хүний сонголт хэдий ч юу идэж уусан, болон гадны элдэв үнэр биед шингэхээс сэргийлж, үнэрийг нь дарах зорилгоор хэрэглэх нь хувийн соёлтой холбоотой.

Сүрчиг нь нойтон биенд илүү шингэдэг учир усанд орсны дараа цацахад тохиромжтой байдаг.  Мөн бугуй, хүзүү, чихний ар болон үс рүү цацахад үнэрээ удаан барьдаг байна. Сүрчиг хэрэглэх нь өөртөө сэтгэлийн тааламж мэдрүүлэхээс гадна бусдад ч таатай санагдана. Харшил өгч, толгой өвдөхгүй, өөртөө тохирсон, цэцэг болон олон төрлийн найрлагаас сонголтоо хийж хэрэглэхийг зөвлөе.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө