БЭЛТГЭСЭН: М.АРИУНЖАРГАЛ
Улсын их баяр наадмаар үндэсний дээл хувцсаараа гоёх иргэд элбэг байдаг.
Харин өнөөдөр төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд иргэд төдийгүй жуулчдыг нэлээд татаж байсан үйлчилгээ бол эртний хаад хатдын хувцас өмсөн фото зураг даруулах байлаа.
Зургийн хэмжээнээс хамаараад үнийн хувьд янз бүрийн хэлбэлзэлтэй байна. Иргэдийн даруулсан зургийг тэр дор нь угааж хүсвэл жаазлуулаад авах боломжтой үйлчилгээ наадамчдад нэлээд таалагджээ