Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Соёлжъё: Аваарын гэрлээ анивчуулж "талархсанаа" илэрхийлцгээе!

  М.Уянга 2018-05-23 2575

Автомашиныхаа чиг заадаг анхааруулах дохиог аливаа үйлдэл хийхийн өмнө өгөх нь замын хөдөлгөөний дүрэм болоод жолоочийн соёлын нэгэн хэлбэр билээ. Одоо үед нийслэл хотод дохио өгөхгүйгээр аливаа үйлдэл хйидэг,  эргэдэг жолооч ховор. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр чиг заадаг дохиогоо өгдөггүй соёлгүй нэг нь ч бий. Эгнээ байраа буруу эзэлчихээд дохиогоо өгөхгүй урдуур чихээд байдаг жолооч нарт хэн ч зам тавьж өгөхгүй шүү дээ. Аюулгүй байдлаа бодсон тэр, чиг заасан анхааруулах дохиогоо өгөхгүй хөдөлгөөнд оролцох нь осол аваар, хохирол амсах шалтгаан болно гэдгийг сануулъя. Харин эргэх чиг заасан дохиогоо өгч замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар нь нэг нэгэндээ хүндлэлтэй хандахад л автозамын соёл гэдэг зүйл бий болж байгаа юм.

Хэрэв чиг заах анхааруулах дохио нь ажиллахгүй тохиолдолд гараар чигээ зааж болно гэж замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг. Замын хөдөлгөөнд соёлтой оролцож, нэгэндээ зам тавьж өгч байгаа жолооч нартаа талархлаа илэрхийлж аваарын гэрлээ анивчуулцгаая. Талархсанаа илэрхийлэх нь ч мөн хотын соёл шүү иргэд ээ! Эерэг байцгаая.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө