Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ-Хойд Солонгосын уулзалт хугацаандаа болох эсэх нь эргэлзээтэй байна

  Б.Оюун 2018-05-23 640

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлаар ирэх 6-р сард Сингапурт явуулахаар төлөвлөөд байгаа АНУ-Хойд Солонгосын уулзалт Америк болон Өмнөд Солонгосын талууд хамтарсан цэргийн сургуулилт явуулснаас шалтгаалан хойшлогдож эсвэл цуцлагдаж магадгүй байна.

Гэсэн хэдий ч АНУ, Сингапурт болох АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болоод Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны дээд уулзалт товлосон хугацаандаа болно гэдэгт итгэж найдаж байгаагаа илэрхийлэн, уулзалтад бэлтгэх үйл явцаа үргэлжлүүлсээр байна.

Сингапурт ирэх 6-р сарын 12 нд явуулахаар тов тогтсон уулзалт ямар ч тохиолдолд болно гэдэгт итгэлтэй байгаагаа Цагаан ордны тэргүүн Дональд Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жен Интай уулзах үеэрээ биечлэн мэдэгджээ.

Трамп энэ үеэр Хойд Солонгосын тал Солонгосын хойгийн бүс нутгийг цөмийн зэвсгээс ангид бүс болгож, улс орон, бүс нутгийг хөгжлийн шинэ шатанд аваачих байр сууриа хадгалж, зорьж тэмүүлж байгаа гэдэгт эргэлзэхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлж, Ким Чен Унтай өмнөө тавьсан зорилгодоо хүрч, асуудлаа шийдвэрлэж, түүхэн тохиролцоонд хүрч чадна гэдэгт итгэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан