Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

О.Бямбадэлгэр: Шатахуун түгээх станцуудын 30 гаруй хувь нь хуурамч шатахуун борлуулж байна

  Ш.Бат-Эрдэнэ 2018-05-23 1259

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоонд иргэдээс хуурамч шатахуун худалдан борлуулж байгаа асуудлаар гомдол санал их ирж байна. Иймд тус газраас нэр бүхий компаниудын шатахуунаас дээж аван лабораторт шинжлүүлэхэд шатахуун борлуулдаг станцуудын 30 гаруй хувь нь хуурамч шатахуун борлуулж байгаа нь тогтоогдсон байна.

Хуурамч шатахуун мөн эсэхийг газар дээр нь тогтоох мэргэжлийн багаж төрийн байгууллагад нэг ч байхгүй байна. Учир нь энэхүү багажны өртөг өндөр. Иймд шатахуун түгээх станцуудаас дээш авч тогтоодог байна. Сүүлд гэхэд Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос иргэдийн ирүүлсэн гомдлын дагуу шалгалт хийсэн. Лабораторийн шинжилгээгээр нийт 300-400 шатахуун түгээх станцууд хуурамч шатахуун борлуулж байгаа нь тогтоогдсон.

2017 онд МХЕГ, ашигт малтмал, газрын тосны газраас хамтарсан ажлын хэсэг гарч стандартын бус шатахуун нийлүүлж байгаа асуудлаар шалгалт зохион байгуулсан. Энэ шалгалтанд бүдэрсэн Транс Гайд, Хар мөрөн Импекс, Ай Си Ай Си  зэрэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг хаах санал тухайн үед гаргасан ч өнөөдрийг хүртэл олон нийтэд танилцуулагдаагүй гэдгийг тус холбооноос мэдэгдсэн. Иймд шалгалтын дүнг танилцуул гэсэн шаардлагыг засгийн газарт хүргүүллээ. Хуурамч шатахуун борлуулж байгаа энэ мэт асуудалд төр анхаарал хандуулахгүй бол зөрчил гаргасан компаниудыг албан ёсоор нэрлэнэ гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө