Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Цалин нэмэгдүүлэхийн төлөө" тэмцэл үргэлжилж байна

  Г.Бадамлянхуа 2018-05-23 527

Улс орон даяар цалин нэмэх хэлэлцээрт орохыг шаардсан жагсаал цуглаанаас хойш 20 гаруй хоног өнгөрсөн байна. 5-р сарын 1-ээс хойш МҮЭХ-оос ажилчдын цалинг нэмэгдүүлэхийн төлөө хийж байгаа нэгдсэн тэмцэл өнөөдрийг хүртэл үр дүнгээ өгөөгүй байна. Ажил хаялтын өмнөх суулт 9 дахь жилдээ үргэлжилж байна. Өнөөдөр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х. Амгаланбаатар өнгөрсөн хугацаанд ҮЭ-үүдээс явуулсан үйл ажиллагааг танилцуулсан юм. Ингэхдээ тэмцлийг үр  дүнд хүртэл хугацаагүй үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч Х. Амгаланбаатар : "Цалин нэмүүлэх тэмцэл өнөөдрийн байдлаар зөвхөн Монгол улс үйлдвэрчний эвлэлийн холбооны тэмцэл бус энэ асуудалд олон улс ч анхаарал хандуулж эхэлсэн" гэлээ. Одоогоор 11 орноос төлөөллүүд ирж жагсаал тэмцлийг дэмжихээр ирсэн байна.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хөдөлмөрийн тухай хуулийг дордуулахгүй хууль болгож батлуулах нь МҮЭХ-ны ойрын гол анхаарал хандуулах асуудал  гэдгийг хэлж байлаа. Цалин нэмэх тэмцэлд 17 аймаг нэгдэж байгаа, мөн 11 орны идэвхтэн сонгуультнууд дэмжихээр ирсэн. Засгийн газар тодорхой хариу өгтөл тэмцлийг үргэлжлүүлнэ хэмээн МҮЭХ-оос мэдэгдлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан