Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Засгийн газар цаг алдуулах тактикаар ажиллаж байна

  Б.Уянга 2018-05-17 2437

Эмч нарын туйлдаа хүрсэн тэмцэл үсээ хуссанаар үргэлжилж байна. Тэгвэл тэдний тэмцлийг дэмжиж Монголын үйлдвэрчний эвлэл болон бусад холбоод нэгдэж байгаагаа илэрхийллээ.   Уг нь хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээ МҮЭ-ийн холбооны шаардлагаар 5 сарын 15-нд үргэлжилсэн боловч цалин хөлсний нэмэгдлийн асуудлаар ЗГ-аас тодорхой шийдэл, санал гаргаагүй тул дахин завсарлажээ.  Цалин хөлс нэмэгдүүлж, ажлын ачааллыг бууруулах шаардлага тавиж суулт хийж байгаа Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон тэднийг дэмжин 21 аймгийн ҮЭ-үүд болон бусад байгууллагууд нэгдсэн байна.

Төв талбай дээр суулт хийж эсэргүүцлээ илэрхийлж байгаа эмч нарын үйлдлийг дэмжин жирийн иргэд ч ирсэн гэж байлаа.  Тэдний гол зорилго ажил хаялт биш. Хийсэн бүтээснээ үнэлүүлж , ажлын ачааллыг бууруулахыг хүсч байгааг дахин санууллаа.

 Монгол улсын ерөнхийлөгч болон салбар хариуцсан яамны сайд нар тэдэнтэй уулзаж тодорхой санал хүсэлтийг нь сонссон.   Гэсэн хэдий ч хамтын маргаанаа эхлүүлэхдээ тодорхой саналгүй орж ирсэн нь цаг алдуулах гэсэн далд санаа гэж үзэж байгаагаа ч эрүүл мэндийн салбарынхан нуусангүй.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө