Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарыг огцруулах асуудал яригдаагүй гэлээ

  М.Ариунжаргал 2018-05-17 2958

Хийсэн ажилгүй бүтээсэн гавьяагүй зарим дэд сайд нарт хариуцлага тооцохоор МАН дотор асуудал яригдаж эхэллээ гэж зарим хэвлэлээр цацах болсон. Энэ удаад дөрвөн яамны дэд сайдыг огцруулахаар ярьж байна гэх мэдээлэл байгаа юм. Тодруулбал Ш.Лхамсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын дөрвөн хүмүүс яригдаж байна. Харин засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарыг огцруулах асуудал яригдаагүй гэдгийг хэллээ.  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдсэний дараа дэд сайд нарыг огцруулах, чөлөөлөх асуудал мөн л яригдаж байсан. Гэхдээ бага хурлын үеэр санал хайрцаглах асуудалд идэвхитэй оролцсон тул асуудал хөндөлгүй өнгөрөөсөн гэдэг. Ямартай ч зарим хэвлэл мэдээлэл, цахим орчинд тархаад байгаа дэд сайд нарыг огцруулах, хариуцлага тооцох асуудал Засгийн газрын хуралдаанаар яригдаагүй гэнэ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан