Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол улсаас гадаад улсад суух дөрвөн элчин сайдыг томиллоо

  М.Ариунжаргал 2018-05-17 970

Засгийн газраас нийт зургаан элчин сайдыг томилох шийвэр гаргасан ч ернхийлөгч дөрвийг нь зөвшилцхөөр УИХ д санал оруулсан. Өнөөдөр чуулганы хуралдаанаар элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэн нэр бүхий дөрвөн хүнийг элчин сайдаар томиллоо. Тодруулбал Швейдийн вант улсад суух элчин сайдаар Очирын Энхцэцэгийг томилсон бол арлын Япон улсад суух элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргалыг томиллоо. харин канад улсад суух элчин сайдаар Ядмаагийн Ариунболдыг томилсон бол их британи, умард ирландын вант улсад суух элчин сайдаар Наранхүүгийн Тулгыг томилсон юм.  Их британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа элчин сайд Санжийн Баярыг эгүүлэн татаж Наранхүүгийн Тулгыг томилож байгаа. Харин Шведийн вант улсад суугаа элчин сайд М.Энхсайхныг эргүүлэн татаж байгаа асуудлыг гишүүд тодруулж байлаа. Түүнийг эргүүлэн татсан шалтгаан нь сонгуулиар болон сонгуулийн дараа улстөржсөн мэдэгдэл гаргасан гэж Ерөнхийлөгч үзсэн гэнэ. Үүнээс гадна Австрали Тайланд улсад суух элчин сайдуудыг УИХ-д оруулж ирэхгүй байгааг гишүүд шүүмжилж байлаа. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан