Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээх хэрэгтэй

  М.Ариунжаргал 2018-04-20 1913

УИХ аас Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулсан. УИХ ын гишүүн Д.Дамба-Очироор ахлуулсан ажлын хэсэг оюутолгойн үндсэн гэрээ түүний хэрэгжилт, Монгол улсад өгч байгаа татвар, үр өгөөж, байгаль орчин нийгмийн асуудлыг шалгаж эхлээд байгаа. гэвч рио тинто компани оюутолгой төслөөс гарах гэж байна зэргээр оюутолгойг тойрсон янз бүрийн мэдээллүүд цацагдаж байна. Оюутолгой бол дэлхийн хэмжээний орд газар. асар их эд баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулсан дэлхийн хэмжээний төсөл хөтөлбөр. Тийм учраас энэ асуудалд болгоомжтой хандахыг улсын их хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэлж байна.  

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон дубайн гэрээг хийх үед төрийн эрх барьж байсан эрхмүүд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж бусдад давуу эрх олгон улсыг хохироосон байж болзошгүй гэх үндэслэлээр хуулийн байгууллагууд шалгаж байгаа. бид энэ асуудлаар оюутолгойн гэрээг хийж байх үед улсын их хурлын гишүүнээр ажиллаж байсан Р.Амаржаргалаас байр суурийг нь тодруулсан юм. Р. Амаржаргал: Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийх үeд тухайн үeийн төр засгийн удирдлагууд хуулийн хүрээнд шийдвэр гаргасан байх. Гэхдээ гаргасан шийдвэр нь зөв үү? буруу юу? гэдэг тусдаа асуудал.... Тавантолгой дээр үүссэн асуудал бол ойлголцлын хүрээний зүйл гэлээ. Манай улс Оюутолгойн гэрээг хийснээр дэлхийн хэмжээний томоохон төслийг анх удаа хөдөлгөсөн. Тиймээс засаж залруулах буруутай зүйл байж болох ч гэрээг цуцлах, зогсоох хэмжээнд асуудлыг шийдэх биш манай улсад ашигтай үр өгөөжтэй болгох тал дээр ажлын хэсэг ажиллана гэдгийг Д.Дамба-Очир гишүүн хэлж байсан юм. Ажлын хэсэг ойролцоогоор хоёр сарын хугацаанд шалгалт явуулж үр дүнгээ улсын их хуралд танилцуулах юм

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан