Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Булган аймгийн малчдад өвс тэжээлийн тусламж очно

  Ч.Доржбат 2018-02-05 1068

Булган аймгийн 16 сумтай үүнээс 13 суманд өвөлжилт хүндэрч, үлдсэн сумд нь зудархуу байна. Сум, аймаг орон нутгийн өвс тэжээлийн нөөц ерөнхийдөө дууссан байна. Иймээс УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ санаачилга гаргаж малчиддаа туслах аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд эхний ээлжинд Баяннуур Дашинчилэн, Гурванбулаг, Рашаант, Могод сумдын малчдад өвс тэжээл хүргэж өгөхөөр эхний цуваа өнгөрсөн Бямба гарагт хөдөлжээ. 

Өвөлжилт хүндэрсний улмаас малчдын мал хорогдоод эхэлсэн. Иймд малчдад туслах аяныг нутгийн гишүүн санаачилж эхлүүлээд байгаа. Цаашид ч гэсэн Булганы хойд болон төвийн сумдын малчдад өвс тэжээл хүргэх ажил өрнөх юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө