Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Г.Занданшатар: “Төрийн чиг үүргийн давхардлыг арилгана”

  admin 2018-01-31 934

Орон нутгийн хөгжлийг дэмжихийн тулд төрийн чиг үүргийн давхардлыг арилгах шаардлагатай. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, гурван тулгуурт хөгжлийн бодлого боловсруулжээ. Монгол хүн, төр, монголын баялаг гэсэн гурван тулгуур байж, улс хөгжинө гэсэн бодлогын зураглал гарсныг ЗГХЭГ-ын дарга мэдээллээ. 

Төрийн чиг үүрэг давхардаж, аймаг орон нутагт ажил цалгардах тохиолдол их байна. Тиймээс төрийн чиг үүргийг дахин хуваарилж, бодлогын болон гүйцэтгэлийн хувьд зааг тогтоох шаардлагатайг Засгийн газрын түвшинд ярьжээ. Үр дүнд нь “3 тулгуурт хөгжлийн бодлого”-ыг  боловсруулсан нь орон нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэж байгаа гэлээ. Үүний цаана хариуцлага тооцох, төвлөрөл сааруулах зэрэг асуудал хөндөгдөж байгааг ЗГХЭГ-ын дарга хэлж байна. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт зориулж ЗГХЭГ-аас семинар зохион байгуулах үеэр “3 тулгуурт хөгжлийн бодлого”-ын талаар мэдээлэл хийж, санал бодлоо солилцлоо.

ЗГ-аас боловсруулсан 3 тулгуурт хөгжлийн бодлого нь хүн төвтэй байж, төр, монголын баялгийн уялдаатай хөгжихийг чухалчилжээ. Мөн төрийн чиг үүргийг дахин хуваарилна гэдэг нь Төрийн бүтцэд өөрчлөлт орно гэсэн үг биш. Зөвхөн орон нутагт бий болсон төрийн чиг үүргийн давхардлыг арилгаж, хариуцлагын тогтолцоог бий болгоход чиглэж байна гэлээ. ЗГХЭГ-аас зохион байгуулж буй семинарын үеэр аймгийн дарга нар хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудаа Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нарт хэлж, цаг үеийн мэдээлэл өглөө. Дархан-Уул аймгийн хэмжээнд гэхэд энэ жил 35 МВт-ын ЦС-ын өргөтгөл, Цэвэрлэх байгууламжаа шинэчлэх асуудлыг онцолж байна. Дэд бүтцийн шинэчлэл хийх он учраас ЗГ-ын түвшинд онцгойлон анхаарахыг хүсчээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө