Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ц.Нямдорж: “Хар тамхины эсрэг ажиллахын тулд сургуулиудад хяналт тавь”

  admin 2018-01-31 1150

 2017 онд Цагдаагийн албаны тухай, Цэргийн тухай, Прокурорын тухай зэрэг хуулинд өөрчлөлт орсон. Гэвч жил ирэх бүр гэмт хэргийн тоо өссөөр байна. Энэ дунд хар тамхины хэрэглээ өсөх хандлага бийг салбарын сайд хөндөж, зөвхөн цагдаагийн байгууллага гэлтгүй засаг дарга нар, тодорхой албан тушаалтнууд бүгд дайчилж орох шаардлагатайг анхаарууллаа. Энэ ажлыг их дээд болон дунд сургуулиудын дунд хийж, хяналт тогтоох үүрэг чиглэл өгч байна. УБ хот, Дархан, Эрдэнэт хотод хар тамхины хэрэглээ их байна. Бусад аймаг төдийгүй сумдад хяналтаа хүргэж, мэдрэмжтэй ажиллахыг Засаг дарга нар болон ИТХ-ын дарга нарт үүрэг болголоо.

Аймаг, орон нутагт эрх мэдэлтнүүд ноёлж, эзэн мэт авирлах байдал ч их байна. Аймгийн удирдлагууд, цагдаагийн газрын дарга нартай хамтарч гэмт хэргийг бууруулах чиглэлд тодорхой ажиллах шаардлагатайг мөн хэлсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө