Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нийслэлд хийгдэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийн үзэсгэлэн дэлгэгдлээ

  admin 2018-01-30 785

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна. Бизнес уулзалтын үеэр ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар нийслэлийн Засаг даргын хэрэгжүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын хамтарсан үзэсгэлэн дэлгэгдсэн байна. Тухайлбал, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, НОСК, Улаанбаатар хотын худалдааны танхим, нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ зэрэг байгууллагаас бизнес уулзалтад хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, аж ахуйн нэгжүүдэд зориулан үзэсгэлэн гаргаж, энэ онд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулав. Түүнчлэн агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг компаниуд өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ танилцуулахаар ирсэн байв.

НОСК-аас Яармагийн спорт цогцолбор орчмын шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх төслөөр нийт 960 айлын орон сууц барихаар төлөвлөсөн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 га талбайд түрээсийн орон сууцны барилга барихаар зураг төслийг гаргуулаад байгаа аж. Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Улаанбаатар хотын авто замын сүлжээнд 2018 онд гадаадын хөнгөлөлттэй зээл, нийслэлийн авто замын сан, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сан гэсэн таван хөрөнгийн эх үүсвэрээр төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө