Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

О.Магнай: У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногт маш муу ажилласан

  Б. Мандах 2018-01-29 2734

У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн ажилд хийсэн дүгнэлтээ таницууллаа. Ардчилсан намын зүгээс үүнтэй зэрэгцэн мэдээлэл хийж,  энэ засгийн газрын үйл ажиллагаа явуулсан 100 хоногт муу дүн тавьж байна. Байгуулагдаад 100 хонож байгаа засгийн газар гаргасан шийдвэрээсээ ухардаг.  Ард түмнээ тохуурсан шийдвэр гаргаж, нийгэмд тогтворгүй байдал үүсгэсэн. Олон улсын вальютын сангийн нэрийг барьж татвар нэмэгдүүлсэн гээд олон асуудлыг хөндөж, сөрөг хүчний зүгээс хангалтгүй үнэлгээг өглөө.

Түүнчлэн У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад, 100 хоногтойгоо золгож хэдий ч . Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахдаа анх 800 тэрбумын концессийн асуудлыг хөндөж, хүүхдийн мөнгийг ялгавартай олгож байгааг шүүмжилж, төрийн албыг чадавхижуулна гэж гарч ирсэн гэдгийг санууллаа. Мөн 60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор холбогдох хүмүүст нь улс төрийн хариуцлага хүлээлгэнэ гэж амлаж байсан. Гэтэл амлалтандаа хүрч, хариуцлага тооцох нь битгий хэл, хариуцлагын асуудал яригдахгүй, мартагдаж байгааг шүүмжиллээ.

Засгийн газрын 100 хоногт хэрхэн ажилсаныг Макро эдийн засгийн хэд хэдэн үзүүлэлтээс дүгнэж болохоор байгааг дурдсан. 2016 оны зургадугаар сард ам.долларын ханш 1850 байсан бол өнөөдөр 2470 төгрөг болсон, инфляци 1,2 хувьтай байсан байсан одоо долоон хувь боллоо. Ядуурал гурван функт, ажилгүйдэл таван функтээр нэмэгдсэн байна. Энэ бол МАН-ын Засгийн газар ажлын байр нэмээгүй, макро эдийн засгаа дэмжих нэг ч бодлого хэрэгжүүлээгүй байна гэсэн үг гэдгийг онцлон шүүмжилсэн. Түүнчлэн  Энэ Засгийн газар зуух тараасан, Монгол Улсыг хар жагсаалтад оруулсан, шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн, татвар нэмсэн гээд өнгөрсөн 100 хоногт У.Хүрэлсүхийн Засгийн газар маш муу ажилласан гэж Ардчилсан нам ерөнхийд нь дүгнэлээ.

 

 

 

 

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө