Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОУВС-тай тохиролцож төрийн албан хаагчдын цалинг нэмж тэтгэвэрийн насыг хуучнаар нь тогтоохоор болжээ

  admin 2018-01-29 42259

Олон улсын валютын сангийн ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт Улаанбаатарт ажилласан. Энэ үеэр Засгийн газрын зүгээс зарчмын чанартай дөрвөн асуудлыг тавьж шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, нэгдүгээрт эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах эрхийг нээсэн байна. Мөн хортой нөхцлөөр тэтгэврээ тогтоолгох бол эрэгтэй 55, олон хүүхэдтэй эмэгтэй 50 наснаас тэтгэвэрт гарч болох аж. Түүнчлэн тэтгэврийн насыг жилд 6 сараар нэмэх шийдвэрээ эргэн харж хугацааг нь 3 сар болгож бууруулахаар ярилцжээ. 

Хоёрдугаарт, Хүн амын орлогын албан татварын 4 шатлалыг зогсоож, нэг шатлалтай болгох нь. Ингэснээр татварын хувь хэмжээ өмнөх шатлал руугаа орох юм. Тус шийдвэртэй холбогдуулж нэгдүгээр сард төлсөн татварыг буцааж олгохоор болжээ. 

Гуравдугаарт, Төрийн албан албан хаагчдын цалинг нэмэхээр ярьж тохиролцсон байна. Ирэх онд мөн нэмэгдүүлнэ. Дөрөвдүгээрт, Хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 60 хувь болгож бууруулсан байсныг 80 хувь болгож нэмэгдүүлэхээр ярилцаж байгаа аж. 

Засгийн газар эдгээр асуудлыг УИХ-д хууль өргөн барихаар болсон байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө