Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Авлигатай тэмцэх газрын утсанд 219 дуудлага гомдол иржээ

  Г.Бадамлянхуа 2018-01-26 853

Авилгын гэмт хэрэг авлига ашиг сонирхлын зөрчил төрийн үйлчилгээний хүнд суртал төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол мэдээлэл хүлээн авах 1800-1969 дугаарын утсаар өнгөрсөн нэг сарын хугацаанд 219 дуудлага хүлээн авсан байна. Эдгээр дуудлагын дийлэнх нь тодруулга хүссэн, эрх зүйн болон арга зүйн зөвлөгөө туслалцаа хүссэн дуудлага байсан байна. Утсаар ирүүлсэн гомдлуудыг агуулга харьяаллын дагуу АТГ-ын хэлтэс албад шалгаж хариу өгч шийдвэрлэжээ.

Харин албан тушаалтны авлига ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 51 өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэсэн. Хянан шийдвэрлэсэн өргөдөл гомдлын мөрөөр албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж зөрчил гаргасан 6 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан мөн хууль бус төлбөр хураамж тогтоосон шийдвэрийг хүчингүй болох зэргээр зөрчлийг арилгуулсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө