Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга амралтын өдрүүдээр иргэдтэй уулзана

  admin 2018-01-17 1059

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Төрийн тэргүүн энэ сарын 13, 14-ний өдрүүдэд нийслэлийн ЧингэлтэйСүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж нийгэм, эдийн засгийн асуудлаар иргэдийн санал бодлыг сонсож, чөлөөтэй ярилцсан юм.

Харин Төрийн тэргүүний уулзалт 2018 оны нэгдүгээр сарын 20-ны бямба гарагт дараах хуваарийн дагуу үргэлжилнэ.

  • 11.00 цагаас МҮЭСТО-нд Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй
  • 15.00 цагаас Улаанбаатар паласт Баянгол дүүргийн иргэдтэй уулзана.

Мөн 2018 оны нэгдүгээр сарын 21-ний ням гарагт:

  • 11.00 цагаас СТӨ-нд Хан-Уул дүүргийн иргэдтэй
  • 15.00 цагаас Монгол бөхийн өргөөнд Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзана.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө