Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

  Б.Отгон 2018-01-17 309

УИХ-ын хууль зүйн байнгын хорооны хурлаар Зөрчлийн тухай хуулиас  охин компанитай холбоотой заалтыг хасах тухай асуудалтай танилцлаа. Банкны тухай хуульд арилжааны банк дэргэдээ охин компани байгуулахыг хориглох заалт орснооос үүдэн зөрчлийн хуулиас холбоотой заалтыг нь хасах тухай ярьж эхэллээ

УИХ-ын хууль зүйн байнгын хорооны Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэх байсан ч Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцах байсан ч  хариуцсан ажлын хэсгийн найман гишүүнээс дөрөв нь томилолттой байсан тул хойшлууллаа. Үүнээс болж хүний эрхийн асуудлаар байнгын хорооны хуралд маргаан үүслээ.

Үүний дараа Байнгын хороо Зөрчлийн тухай хуулиас охин компанитай холбоотой заалтыг хасах тухай асуудалтай танилцав. Уг заалтыг хасч байгаа учир нь УИХ-аар энэ өдрүүдэд Банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбоотой. Энэ хуулийн төсөлд арилжааны банкууд охин компани байгуулахыг хориглох заалт орсон тул Зөрчлийн тухай хуулиас охин компанитай холбоотой заалтыг хасах шаардлагатай болжээ.

Дээрх заалтыг хасахын тулд санал хураадаггүй, зөвхөн танилцуулах хуулийн заалттай тул Байнгын хороонд танилцуулснаар хуралдаан өндөрлөв.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Пёнчан-2018
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан