Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эрдэнэтийн ТУЗ-д өөрчлөлт оруулахаар болжээ

  Б.Отгон 2018-01-11 1167

Засгийн газраас “Монгол зэс корпораци” –ийн  эзэмшилд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргаад байгаа.   “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрийн мэдэлд очсон учраас Төлөөлөн удирдах зөвлөлд ч өөрчлөлт орно. Үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлд Монголын зэс компанийг төлөөлж байгаа 3 хүнийг солихоор болсон байна.

Одоогоор “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн эзэмшлийн 51 хувийг төлөөлж У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Д.Дэмбэрэл, Н.Доржсэмбэ нарын дөрвөн хүн ажиллаж байгаа. Эдгээрээс “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, Д.Дэмбэрэл нарыг хэвээр үлдээхээр болсон байна. Харин 49 хувийн төлөөлөн  ТУЗ-д ажиллаж байгаа  М.Мөнхбаатар, О.Орхон, Д.Ганболд нарыг чөлөөлөхөөр болсон байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-д шинээр томилогдох нэр бүхий хүмүүсийн холбогдох материал АТГ-т хянагдсаны дараа олон нийтэд зарлагдана. Эрдэнэтийн ТУЗ-д  

1. Х.Хэрлэн /АМГТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч/

2. Б.Элбэгзаяа /УУХҮ-ийн яамны Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга/

3. Г.Билгүүн /ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга/

4. С.Наранцогт /Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга/

5. Д.Баярсайхан /СЗХ-ны дэд дарга/ нарын таван хүнийг шинээр томилуулахаар Засгийн газраас чиглэл өгсөн байна.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан