Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-аас хасагдах үндэслэл бүрдсэн гэж үзжээ

  admin 2017-11-21 1682

СЭДЭВ: УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮГ МАХН-ААС ХАСАГДАХ ҮНДЭСЛЭЛ БҮРДСЭН ГЭЛЭЭ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын нэр хүнд унагаж, Улстөрийн намын тухай хууль болон намын дүрэм зөрчсөн үйлдэл нь МАХН-ын гишүүнээс хасагдсанд тооцох үндэслэл бүрдүүлж байгааг МАХН-ын гүйцэтгэх товчооноос онцоллоо. Тухайлбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын эсрэг ажилласан, “Эрдэнэт” үйлдвэрийг бүх ард иргэдэд хувьцаа болгох саналыг эсэргүүцсэн, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өмгөөлөн хамгаалж, бусдын гар хөл болдсон  зэрэг үндэслэлүүд нь намын гишүүн байх ёс зүйг зөрчиж байна гэж үзжээ. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын Бага чуулган, намын их хурлыг хуралдуулахыг бусдад уриалж, хуурамч, намын гишүүн бус хүмүүсийн гарын үсгийг цуглуулсан зэрэг олон үйлдэл гаргаж байгаа гэж мэдэгдлээ.

 Гүйцэтгэх товчооны гишүүдийн хэлснээр Баасанхүү нь МАХН-аас нэр дэвшсэний ачаар  УИХ-ын гишүүнээр сонгогдсон мөртлөө биеэ хэт тоож бага чуулган, гүйцэтгэх товчооны хуралд  ирдэггүй, намын үйл ажиллагаанд оролцдоггүй. Намын нөхдийн дунд нэрээ алдсан. Энэ нь улс төрийн намын хууль, намын дүрмийг удаа дараа зарчсөн үйлдэл учраас  МАХН-ын гишүүнээс хасагдсанд тооцох үндэслэлийг бүрдүүлж байгаа гэж мэдэгдлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан