Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

НИТХ-ЫН ДАРГААР Ц. АМАРСАЙХАН ТОДОРЛОО

  Б.Уянга 2017-10-09 1967

Өнөөдөр  НИТХ хуралдаан эхэлсэн ч хаалттай горимд хуралдаж, НИТХ-ын даргад нэр дэвшигчдэд санал хураахаар болов. Өнөөдрийн хуралдаанд НИТХ-ын 45 гишүүнээс 41 нь иржээ.  Тэд нууц санал хураалт явуулж олонхийн саналаар НИТХ-ын шинэ даргаар Амарсайханыг тодрууллаа.

Есдүгээр сарын 22-нд анх хуралдаж эхэлсэн уг хурлаар НИТХ-ын даргыг сонгох ёстой байсан ч шийдэлд хүрч чадаагүй. Учир нь, НИТХ-ын даргад нэр дэвшигчид болох С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан.

Уг завсарлагын хугацаа есдүгээр сарын 29-нд дуусах байсан ч ажлын бус цагтай таарч байгаа тул НИТХ-ын хуралдааныг дахин хойшлуулж аравдугаар сарын 2-ны өдөр хийхээр болсон. Гэвч, мөн л НИТХ дахь МАН-ын бүлэг ахин тав хоногийн завсарлага авсан билээ. Энэ завсарлагын хугацаа өнөөдөр дуусч ийнхүү шинэ даргаа сонголоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан