Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Академч Г. Чулуунбаатар олонхийн саналаар БСШУС-ын сайдаар томилогдлоо

  Г.Бадамлянхуа 2017-06-09 1332

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатарыг томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Ингэснээр акадимч Г.Чулуунбаатар БСШУС-ын сайдаар томилогдож, засгийн газрын танхимын гишүүнээр сонгогдож байна.

БСШУС-аар томилогдоод буй академч Г.Чулуунбаатар нь,

-2013 оноос одоог хүртэл Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал

-2008-2013 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн захирал

-2007-2011 онд НҮБХХ-ийн Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх Мянганы хөгжлийн 9 дэх зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн Үндэсний захирал

-2000-2008 онд Монгол Улсын Их Хурлын даргийн ахлах зөвлөх

-1997-2009 онд Монгол Улсын ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн захирал

-2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн(одоог хүртэл) Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн

-2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын дэргэдэх Судалгааны төвийн захирал

-1997 оноос ШУА-ийн Нийгмийн ухааны Бага чуулганы гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд тус Бага чуулганы дэргэдэх философи, социологи, улс төр судлал, урлаг судлалын салбараар Шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хамгаалуулах зөвлөлийн дарга (2014 оноос), МУИС, СУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Удирдлагын академийн эрдмийн зөвлөлийн дарга, Удирдахуйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга (2008 оноос) Нийгмийн ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга, 2014 оноос Философи, шашин судлалаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байгаа нэгэн юм.


 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан