Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэмэлт санал хураалт өглөө 07:00 цагт эхэлсэн. Санал хураалт 22 цагт дуусгавар болно.
Өнгөрсөн сонгуулиар 135 тойрог, 293 хэсгийн хорооны сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй. Иймд нэмэлт санал хураалтыг өнөөдөр дахин явуулж байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд долоон дүүргийн 78 тойрог, 213 хэсгийн хороонд нэмэлт санал хураалт болж байна. Нэмэлт санал хураалт болж байгаа дүүргүүдийн нэг бол Баянгол дүүрэг юм. Баянгол дүүргийн хувьд санал өгөх нийт сонгогчдын тоо 34869 .
Үүнээс өнгөрсөн сонгуулиар нийт санал өгөх сонгогчдын 45 хувь нь саналаа өгч босгодоо ч хүрээгүй юм. Иймээс тус дүүргийн 9 тойргийн 17 хэсэг дээрнэмэлт санал хураалт болж байна.
Нэмэлт санал хураалтанд өмнө нь санал өгсөн иргэд дахин өгөхгүй. Харин санал өгөөгүй иргэд саналаа өгч, өмнөх саналын ирц дээр нэмж тоологдох юм.