Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Сонгуулийн цаг үеийн мэдээ (18 цагийн байдлаар)

  admin 2016-10-23 2693

Улсын хэмжээнд сум дүүргийн иргэдийн хурлын 1765 тойргоос 135 тойрогт нь нэмэлт санал хураалт явуулна.Тэдгээрийн 57 –нь хөдөө орон нутгийн тойргуудад харин ниийслэлд 79 тойрогт нэмэлт санал хураалт явуулна .

Нийслэлийн Сонгуулийн хороо сонгогчдын ирцийн дүнг олон нийтэд 22.30 цагт нэгдсэн байдлаар мэдээллэх юм байна.

18:00

Нийслэлийн Баянгол дүүрэгт сонгогчын ирц 53.3 хувьтай байна.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд нэмэлт санал хураалтын ирц 18:00 цагийн байдлаар 48.6 хувьтай байна.

Хөдөө орон нутагт мөн нэмэлт санал хураалт явагдаж байна. Дорнод аймагт 2 сумын 8 хэсэгт нэмэлт саналт хураалт явагдаж байгаа төдийгүй ирц 50 хувиа давсан байна.

18:00

Сум , дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн нэмэлт санал хураалт 18:00 цагийн байдлаар 53 хувьтай байна. Нийслэлийн хэмжээнд нийт санал авах байруудад ирц 50 хувиас давсан байна.

17:00

Чингэлтэй дүүрэг: 4-р тойрог, 2041 дүгээр санал авах хэсгийн хороо 17 цагийн байдлаар 56,7 хувийн ирцтэй байна. Нийт сонгогчдын тоо 1373, үүнээс өнгөрсөн сонгуулиар 660 иргэн саналаа өгчээ.

16:00

Баянзүрх дүүрэг: 17-р хороо, 1806 дугаар хэсгийн хороо 16 цагийн байдлаар 62,94 хувийн caналын ирцтай байнa. 17-р хорооны нийт сонгочдын тоо 2415, үүнээс өнгөрсөн сонгуулиар 1153 иргэн саналаа өгчээ.

16:00

Баянзүрх дүүрэгт нэмэлт санал авах 9- р хороо, 1783 дугаар хэсгийн хороо 16 цагийн байдлаар 64 хувийн саналын ирцтэй байнa.

 

16:00

Хан-Уул дуургийн 2-р тойргийн санал авах 1995-р хэсэгт 16 цагийн байдлаар ирц 58.7 хувьтай байна.

 

15:30

Нийслэлийн хэмжээнд 7н дүүргийн 78 тойргийн, 213 хэсгийн хороон дээр нэмэлт санал хураалт явагдаж байна. Баянгол дүүргийн хувьд 9 тойргийн 17 хэсгийн хороон дээр нэмэлт санал хураалт болж байна. Тус дүүргийн 4-р хорооний 1705,1708 дугаар санал авах байруудад саналын ирц 50 хувьд хүрсэн байна гэж Баянгол дүүргийн сонгуулийн хорооноос мэдээллээ

14:50

Дархан-Уул аймагт 15 тойрог 26 хэсэгт дахин санал хураалт явагдаж байна. Өмнөх сонгуулиар 40.1 болж хуулийн дагуу ирц хүрээгүй. Одоо 13 цагийн байдлаар нэмэлт санал хураалтын ирц 45.5%-ийн ирцтэй байна гэж Дархан-Уул аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

14:40

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд дахин санал хураалт явагдаж байна. Одоогоор санал хураалтын ирц 50.9%-тай байна. Хуулийн дагуу 50-дээш хувьдаа хүрч байна гэж сумын сонгуулийн хорооноос мэдээллээ.

14:35

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд дахин санал хураалтын ирц 50.4 хувьтай байна. Нийслэлийн Баганхангай дүүрэгт ирц 71.2 хувьтай хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бол Чингэлтэй дүүрэг 47.7 хувьтай хамгийн бага ирцтэй байна.

13:19

Хан-Уул дуургийн 2-р тойргийн санал авах 1993-р хэсэгт ирц 58 хувьтай байна

13:07

12 цагийн байдлаар 20812 иргэн санал хураалтанд оролцоод байна.

12:57

Чингэлтэй дуургийн 10-р тойргийн 2055-р хэсэгт дахин санал хураалтын ирц 55 хувьтай байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө