Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ-ын нэгдсэн чуулган Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар хуралдана

  А.Болдсайхан 2016-10-23 932

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 27, 28-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
• Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
• Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлт /Засгийн газар 2016.10.18-ны өдөр ирүүлсэн/;
• Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
• “Хог хаягдлын тухай хууль болон бусад холбогдох хуулийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
• Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Бүх шатны боловсролын байгууллагын хүртээмж, орчин нөхцөл, хамрагдалтын байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө