Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ирц хүрээгүй хэсгийн хороодын санал тоолох төхөөрөмжийг лацдаж битүүмжилжээ.

  Б.Уянга 2016-10-20 1042

Сум дүүргийн ИТХ-ын сонгуульд нийслэлийн хэмжээнд 48 хувь буюу 413 мянга 212 сонгогч саналаа өгсөн.  Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн хороонд бүртгэлтэй сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн тохиолдолд тухайн санал хураалт хүчин төгөлдөр болно.  Харин өчигдөр иргэд сонгуульдаа идэвх муутай оролцсноос үүдэж нийслэлийн 152 хорооны 79 хороонд ирц хүрээгүйгээс дахин сонгууль явуулахаар болж байна.  Тийм учраас ирц хүрээгүй хороодын хэсгүүд ням гарагийг дуустал сунаж ажиллахаар болжээ.

 Ирэх 4 жилд өөрийн харьяаны сум дүүрэгт төлөөлж ажиллах төлөөлөгчдийг сонгох ажилд нийслэлчүүд ийнхүү хойрго ханджээ.   Улсын төсвөөс энэ удаагийн сонгуульд 13,9 тэрбум төгрөг зарцуулсан. Нэгэнт ирц хүрээгүй учраас 7 хоногийн дотор дахин сонгууль явуулах шийдвэр гаргаж хэсгийн хороод болон холбогдох албаныхан сунаж ажиллахаар болж байна. 

23-нд болох нэмэлт санал хураалтад саналаа өгсөн иргэд өгөхгүй. Саналаа өгөөгүй иргэд нэмэлтээр өгч өмнөх ирцэн дээр нь нэмж тоолох юм. 18-26 насны залуус сонгуулийн насны иргэдийн багагүй хувийг эзэлж жин дарж байгаа ч саналаа өгөөгүй идэвхгүй хандсан учраас ирэх Ням гарагт болох дахин сонгуульд энэ насны залуус түлхүү оролцохыг уриалж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө