Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сонгуулийн ерөнхий хорооны албан ёсны дүн гараагүй байна.

  admin 2016-10-20 948

Өчигдөр болсон орон нутгийн сонгуулийн санал хураалтаас нийслэлийн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгосноос гадна сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг мөн сонгосон . Сонгуулийн ерөнхий хороо орон нутгийн сонгуулийн ирц, дүнгийн талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.

Хуулиараа 5 хоногийн дараа мэдээлэх тухай заасан ч өнөөдөр урьдчилсан дүн мэдээлэх болов уу гэсэн хүлээлт байна. Албан бус эх сурвалжийн авсан мэдээллээр хөдөө орон нутагт МАН –ын нэр дэвшигчид олонхи суманд ялалт байгуулсан мэдээлэл байна. Гэхдээ Ардчилсан нам ч хэд хэдэн аймагт ялалт байгуулсан мэдээлэл байна.

Албан бус мэдээллээр МАН: Говь-Алтай, Увс, Налайх, Хэнтий, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь, Хөвсгөл, Баян-Өлгий, Өвөрхангай аймгудын олонхи суманд ялалт байгуулсан мэдээлэл байна. Харин АН: Сүхбаатар, Архангай, Завхан, Дорнод аймгуудын ихэнх суманд ялалт байгуулж байна гэсэн мэдээ байна.  Тухайлбал Сүхбаатар аймаг өнгөрсөн сонгуулиар ИТХ-н 33-н суудлаас АН 16, МАН 16, болон тэнцэж Дарьганга сумын 3-р тойрогт дахин сонгууль зарлагдсан билээ. Өчигдөр болсон  орон нутгийн сонгуульд бүх улс даяараа энэхүү сонгуулийг чих тавин хүлээж байлаа.. Сүхбаатар аймгийн 3-р тойрог буюу Дарьганга сумын нөхөн сонгуульд МАН-аас З.Энхтөр /МАН-ын дарга/, АН-аас П.Мөнхжаргал /АИТХ-ын дарга/ нар нэр дэвшин өрсөлдсөнөөс П.Мөнхжаргал 57 хувь буюу 234 хүний саналаар илүүрхэж, ялалт байгууллаа.. Харин орон нутгийн сонгуульд аймгийн төв буюу Баруун-Урт суманд 31 мандатаас АН 29-ийг нь авч, үнэмлэхүй ялалт байгуулж, аймгийн хэмжээнд 13 сумаас 7 суманд ялалт байгуулаад байна. Түүнчлэн 10 гаруй мянган хүн амтай Завхан аймгийн 24 сумаас 22 суманд нь АН ялалт байгуулжээ. Үүнээс Тосонцэнгэл сумын ИТХ-ын сонгуулийн 27 суудлаас Ардчилсан нам 24 суудал авч үнэмлэхүй ялалт байгууллаа гэсэн урьдчилсан мэдээ ирлээ.

Хөвсгөл аймгийн 23 сумаас АН 6 суудал, МАН 17 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулжээ. Харин Увсын Зүүнговьд 21 суудлын 19-ийг нь АН авчээ. 

Тухайлбал, Хэнтий аймгийн Мөрөн сумын 15 мандатаас 9-д нь МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ.

Мөн Төв аймгийн Зуунмод суманд МАН ялсан бол Архуст, Эрдэнэсант, Батсүмбэр, Өндөрширээт, Баянцагаан, Заамар, Баяндэлгэр АН ялж, Сэргэлэн суманд саналын тоо тэнцсэн байна.

Дундговь аймгийн Цагаан дэлгэр, Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Эрдэнэдалай суманд АН ялалт байгуулжээ. Харин дундговь аймгийн Өндөр шил суманд МАН АН-ын аль нь ч олонхи болж чадалгүй 9 бие даагч гарсан байна

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө