Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Нийслэлийн 79 хороонд ирэх Ням гаригт нэмэлт санал хураалт явуулна.

  admin 2016-10-20 1089

Өчигдөр орон даяар сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлыг төлөөлөгчийг сонгох сонгууль болж өндөрлөлөө. Хамгийн сүүлд өчигдөр 17 цагт өгсөн ирцийн мэдээллээс хойш Сонгуулийн ерөнхий хороо  албан ёсны мэдээлэл хийгээгүй  бол Нийслэлийн сонгуулийн хорооноос шөнийн 02.00 цагт мэдээлэл хийлээ. Нийслэлд нийт сонгогчдын ердөө 48  хувь нь саналаа өгснөөр сонгуулийн ирц 50 хувьдаа хүрээгүй байна. Нийслэлийн 9 дүүргээс Налайх Баганхангай дүүргээс бусад  7 дүүргийн ирц 50 хувьд хүрээгүй учраас  7 дүүрэгт ирэх ням гаригт нэмэлт санал хураалт явуулахаар болсон байна.  

Нийслэлийн есөн дүүргийн 152 хороонд 295 мандатын төлөө 860452 иргэн санал өгөх ёстойгоос нийт сонгогчдын 48 хувь саналаа өгчээ. Нийт дүнгээр гурван дүүрэгт ирц 50 хувьд хүрсэнгүй. Дүүргийн дундаж ирц ийм боловч нийт ирц хүрээгүй хороо болгонд нэмэлт санал хураалт явуулах юм.

Үүнд нийслэлийн нийт 152 хорооноос 73 хороо ирц хүрсэн, 79 хороо хүрээгүй байна. Нийслэлийн есөн дүүргээс хоёр буюу Багахангай, Налайх дүүрэгт бүх хороод ирц хүрсэн. Тийм учраас бусад дүүргүүдийн хувьд албан ёсоор аль нам ялсныг мэдээлэх боломжгүй, нэмэлт сонгууль явуулснаар нэгтгэсэн дүн гарах ёстой гэв. Харин нийт дүн гарсан Багахангай, Налайх дүүрэгт МАН ялсан байна. Ингээд ирц хүрээгүй 79 хороонд хуульд зааснаар долоо хоногийн дотор буюу аравдугаар сарын 23-ны ням гаригт дахин санал хураалт явуулахаар болсон байна.

Дашрамд сануулахад, өнөөдөр саналаа өгсөн хүмүүс дахин санал өгөх шаардлагагүй, зөвхөн саналаа өгөөгүй хүмүүсийн саналыг авах учир нэмэлт санал хураалт гэж тодотгож байгаа юм байна. 

 

 

Ирц 17.00 цаг

Ирц 22.00 цаг

дүн

1

Багануур

34,6

52,3

5 хорооноос 4 хороо ирц хүрсэн 1 хүрээгүй

2

Багахангай

54,6

71,2

Ирц хүрсэн

3

Баянгол

32,9

50,5

23 хорооноос 15 ирц хүрсэн, 8 хүрээгүй

4

Баянзүрх

29

45,3

28 хорооноос 4 хороо ирц хүрсэн, 24 хүрээгүй

5

Налайх

38,2

61

Ирц хүрсэн

6

Сонгинохайрхан

27,9

45,7

32 хорооноос 11 хороо ирц хүрсэн 2 хороо хүрээгүй

7

Сүхбаатар

34,4

50,9

20 хорооноос 15 хороо, ирц хүрсэн, 5 хүрээгүй

8

Хан-Уул

34,2

51,4

16 хороо 11 ирц хүрсэн, 5 хүрээгүй

9

Чингэлтэй

28,6

              44,4

19 хорооноос 4 ирц хүрсэн, 15 хороо хүрээгүй /4,5 болон 7-19-р хороо/

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө