Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сум дүүргийн ИТХ-ын сонгуульд 15209 нэр дэвшигч 7282 мандатын төлөө өрсөлдөнө.

  Б.Уянга 2016-10-18 811

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдоно.  Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15200 орчим нэр дэвшигч бүртгүүлжээ. Үүнээс улс төрийн 9 нам 1 эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч байгаа юм.Харин улсын хэмжээнд сонгуулийн санал өгөх насны 911303 иргэн байгааг энэ сарын 15-ны дотор гаргажээ.

Энэ удаагийн сонгуулиариргэн та өөртэйгээ хамгийн ойр ажиллаж чадах төлөөлөгчийг сонгох учиртай. Гэсэн хэдий ч иргэдийн идэвх их хурлын сонгуультай харьцуулахад сул байгааг зохион байгуулагчид хэлж байна.  Сонгуулийн босго ирц 50 дээр нэмэх нь 1 гэсэн зарчмаар явагдах учраас иргэдийг энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сум дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль Лхагва гарагт таарч бүх нийтийн амралт өдөр болгохоор заасан.  Мөн улс орон даяар архи зарахыг хориглож , нийтийнтээвэр уртасгасан цагаар буюу өглөөний 6 цагаас эхлэн 22 цаг 30 минут хүртэл ажиллах юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө