Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Зөөврийн хайрцгаар 4000 гаруй сонгогч саналаа өглөө.

  Б.Уянга 2016-10-18 698

Сонгуулийн хуулинд зааснаар эрүүл мэндийн байдлын шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадлагааг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаарсанал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ гэж заасан байгаа. Энэ заалтын дагуу улсын хэмжээнд 4000 гаруй сонгогч зөөврийн санал авах хайрцгаар өнөөдөр саналаа өглөө.  

Жишээ болгож хан уул дүүргийг сонгоход 501 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгсөн байна. Нийт 60 чиглэлд хэсгийн хороодын ажилтнууд болон намын ажиглагчид, цагдаа нар хамтран зөөврийн хайрцагийг аялууллаа.

Эрүүл мэндийн шалтгаанаас гадна, нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан, сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон иргэд битүүмжлэгдсэн зөөврийн хайрцгаар саналаа өглөө.  

Мөн сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн ажилтнууд маргааш буюу 10 сарын 19-ны өдөр өөрсдөө санал өгөх боломжгүй учраас урьдчилан өнөөдөр саналаа өгсөн байна. Өглөө 9 цагаас эхэлсэн зөөврийн хайрцаг аялуулахажил 20 цаг хүртэл зохион байгуулагдаж битүүмжлэгдсэн хайрцагийг харуул хамгаалалтан дорхэсгийн хороодод хүлээлгэн өглөө.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө