Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хотын дарга 100 хоногийн ажлаа иргэддээ тайлагнаж байна

  admin 2016-10-18 625

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  Батболдын баг өнгөрсөн  100 хоногийн хугцаанд “ Хүн рүү, иргэд  рүүгээ” чигэлсэн ажил хийхэд голлон анхаарсан байна.  Тухайлбал   Элэг шилжүүлэн суулгах  мэс заслын тоног төхөөрөмж   худалдан авхад зориулж  Хавдар судлалын үндэсний төв, Элэг бүтэн санд  1 тэрбум төгрөг шийдсэн байна.

Ингэснээр  20  иргэн элэг шилжүүлэн суулгах хагалгааг ирэх оны эхэнд хилйгэх юм. Цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудалд онцгойлон анхаарч   улсын төсвийн тодотголд  1.4 тэрбум төгрөг суулгажээ. Мөн  3 мянга гаруй хүүхэд төрийн өмчийн бус цэцэрлэгт үнэ төлбөргүй сурах гэх мэт нийт 25 ажлыг нэрлэлээ.

Харин энэ бүхний нэгдүгээрт  Гэр хороололын дахин төлөвлөлтийн хүрээнд  4 жилийн турш газаргүй, байргүй болж  өвлийн хүйтэнд очих газаргүй хүндхэн амьдарч байсан  400 орчим өрхийн асуудлыг шийдэж эхэлсэн байна. Асуудал шийдэгдэж дуустал амьдрах байраар хангахаа хотын дарга зарлалаа. Өнөөдөр  230 гаруй өрх   дамжин өнгөрөх орон сууцанд орж өвөлдөө санаа зовох зүйлгүй болж байна. Харин шинэ байрандаа ирэх жил орно гэдгийг Батболд дарга онцоллоо.  

Мөн хотын дарга  шилэн дансаа хуулийн хүрээнд хөтөлж байгаа.  Урлагийн хот улаанбаатар болох зорилтыг хэрэгжүүлнэ. Мөн Улстөржихгүй улаанбаатар хот болохоо хэллээ.  АСЕМ ын нэрээр  ИХ тэнгэрийн аманд авсан барилгын газраас эхлээд нийслэлд хууль бус олон асуудал байгааг ч нуусангүй. Иргэд рүүгээ чиглэсэн бодлого цаашдаа ч хэрэгжиж ажилтай орлоготой, тайван аюлгүй хотын төлөө ажиллахаа онцолж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө