Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ц.ДАВААСҮРЭН: Ц.НЯМДОРЖ ГИШҮҮН БУРУУ ОЙЛГОЖ МЭДЭЭЛЭЛ ХИЙСЭН

  Ч.Доржбат 2016-10-06 879

Хурлын эхэнд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ц.Даваасүрэн хэлэхдээ "УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн мэдэгдэлийн талаар тодруулга хийхийг олон нийт хүссэн. Тиймээс бид энэ асуудал болон зарим ойлголтын зөрүүтэй асуудалд тайлбар өгч байна гэдгийг онцоллоо.

 Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа. 2016 оны эхний есөн сарын байдлаар өмнөө тавьсан зорилтуудаа биелүүлж ажиллаж байна.  УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрээс улсын төсөвт оруулах ёстой татвар бага байна гэсэн агуулгатай мэдээлэл хийсэн. Оны эхний найман сарын байдлаар Эрдэнэт үйлдвэр улсын төсөвт  60 тэрбум, орон нутгийн төсөвт  70 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Нийтдээ 130 тэрбум төгрөгийн татвар төлөөд байгаа гэлэээ.

Улс орон эдийн засгийн хүнд нөхцөлд байхад манай үйлдвэр байнга хамтарч ажиллаж ирсэн. 2015 оны сүүлээр Засгийн газраас боломжтой бол татвараа урьдчилж төлөөчээ гэж хүссэн. Бид дотоодын банкнаас зээл авч төсөвт төвлөрүүлсэн гэдгийг онцлон хэлье.  Ер нь бол Эрдэнэт үйлдвэр төлөх ёстой татвараа төлөөд,  6092 ажилчныхаа цалинг цагт нь тавиад явж байгаа гэлээ.

 Харин олны сонирхоод байгаа татаад  49 хувийн хувьцааны худалдан авалтын талаар энэ удирдлага  ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө