Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Орлоготой орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

  Б.Уянга 2016-09-30 1171

Хотын даргын мөрийн хөтөлбөр 5 хэсгээс бүрдэж байна. Эдийн засгийн өсөлт өрх бүрт, хот байгуулалт дэд бүтэц, байгаль орчин ногоон хөгжил, нийгмийн хөгжил, засаглал гэсэн бүтэцтэй байна. Хотын засаглалын хүрээнд бизнес эрхлэхэд таатай эрх зүйн орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлэхэд төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлахаар тусгажээ. Мөн нийслэлийн орлого, санхүүгийн эрх үүсвэрийг нэмэгдүүлж эдийн засгийн хувьд хараат болгох бодлого баримталж байгаагаа хэллээ.

Мөн тэрээр орлоготой орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг зөв шийдэлтэйгээр явуулахаа хэлсэн. УБ хотод шинэ цэнгэлдэх хүрээлэн барьж, хүүхдийн төрөлжсөн эмнэлэг босгох учиртай байгааг ч ярьсан.  Нэг өрх нэг ажлын байр зорилтын хүрээнд ажлын байр нэмэгдүүлж Аз жаргалтай хот хөтөлбөрийн хүрээнд жаргалтай үрс хөтөлбөр боловсруулан цэцэрлэгийн хүртээмж нэмж 50 барилгыг өргөтгөнө гэж мэдэгдлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө