Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хотын дарга С.Батболд 2017-2020 онд хийх ажлын мөрийн хөтөлбөрөө өргөн барилаа.

  Б.Уянга 2016-09-22 1282

Хотын даргын мөрийн хөтөлбөртөө тусгасан нэн тэргүүний ажил хотыг эдийн засгийн хувьд бие даасан болгох гэжээ. Үүний тулд гадны хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө босгох чиглэлээр анхаарч ажиллана гэлээ. Мөн нийслэлийн иргэдийн толгойны өвчин болсон агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хийн түлш нэвтрүүлж ажиллана гэлээ. Зуух тавиад хотын утаа буурахгүй. Хэрэглэж байгаа түлээ түлш өөрчилснөөр гарч байгаа утааны бохирдол багасна гэж үзэж байна.

С.Батболд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

 

 

Нийслэлийн нэг жилийн төсөв 600 тэрбум байгааг нэмэгдүүлэхээр ажиллана гэлээ.

Нийслэлийн нэг жилийн төсөв 600 тэрбум байгааг цаашид нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж татварын бүтцийг өөрчилнө гэлээ. Бизнес эрхлэгчидэд олгох дэмжлэгийг сайжруулж, нийгмийн үйлчилгээний дэд бүтцийг сайжруулах талаар ажиллана гэж байна. Мөрийн хөтөлбөрт тусгагдсан асуудлуудаа НИТХ-д танилцуулж хурлын дарга Сандуйд өргөн барисан юм.

Ц.Сандуй НИТХ-ын дарга

 

 

Аз жаргалтай хот болгох зорилтыг өмнөө тавиад байгаа учраас айл бүрийн ахуй амьдралд мэдрэгдсэн ажлууд хийнэ гэдгээ илэрхийллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө