Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Төсвийн алдагдал1,8 их наяд төгрөгтэй тэнцэж байна.

  Б.Уянга 2016-09-13 913

Төсвийн алдагдал 1,8 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа мэдээг статистикчид хэллээ.  Учир нь чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл өнгөрөгч 8-р сарын байдлаар нэг их наяд төгрөг болж өмнөх оны энэ үетэй харьцуулахад өмнөх оны энэ үеэс 22,3 хувиар өсчээ. Хугацаатай хэтэрсэн зээлийн хувьд энэ оны эцэст 857.2 тэрбум төгрөг болж өмнөх оны энэ үеэс 9,9 хувиар өссөн байна. Улсын нэгдсэн төсвийн орлого 3,5 их наяд төгрөг, зарлага 5,3 их наяд төгрөг болж 1,8 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.  Энэ нь татварын орлого 3,1 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1,7 хувиар өссөн байна. Төсвийн зарлагын хувьд өмнөх оны энэ үеэс нэг их наяд төгрөг буюу 23,6 хувиар өсөхөд урсгал зардал 521,9 тэрбум төгрөг буюу 14,5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Гадаад худалдааны хувьд оны эхний 8 сарын байдлаар дэлхийн 140 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт 5166,8 сая ам долларын үүнээс экспорт 2933,3 сая ам доллар, импорт 2173,3 сая ам доллар байна. Гадаад худалдааны тэнцэл 2015 оны эхний 8 сард 704,8 сая ам долларын ашигтай гарч байсан бол 2016 оны 8 сарын байдлаар 115,1 сая ам доллараар нэмэгдсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө