Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Н.ЭНХБАЯРЫГ БУРУУТГАСАН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ГУРВАН ЗҮЙЛ АНГИ 10-С ДЭЭШ ЖИЛИЙН ХОРИХ ЯЛТАЙ

  Ч.Доржбат 2016-09-12 1926

Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133-р зүйлийн 133.1 дэх хэсэг, Мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4, мөн эрүүлгийн хуулийн 268-р зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татжээ. Тухайлбал Эрүүгийн хуулийн 133.1-д 3 жилийн хорих ял, эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, Мөн эрүүгийн хуулийн 148.4-т 10-15 жил хорих, эрүүгийн хуулийн 268.2-т таваас дээш жилээр хорих гэж гэж заажээ.

Дээрхи гурван зүйл ангид Энхбаяр бүгдэд нь буруутан болбол түүнд 10 дээш жилийн хорих ял онооохоор  харагдаж байна. Харин дараагийн олны анхаарлыг татсан асуудал бол Төрийн банкны зарим удирдлагыг АТГ-аас Шалгаж эхэлсэн мэдээлэл юм. Албан бус эх сурвалжын мэдээлснээр тус банкны орлогч эрхлэгч Д-г АТГ-аас саатуулсныг хэллээ. Энэ тухай мэдээлэлүүд үдээс өмнө сошаль болон цахим сайтуудаар хүчтэй яригдаж байсан ч үдээс хойш устан алга болсон байна. Төрийн банкны орлогч эрхлэг Д-д эрүүгийн хуулийн 268-р зүйл ангиар шалгаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юмаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө