Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг С.Зориг агсаны хэрэгт холбогдуулан дахин шалгаж эхэлжээ

  admin 2016-09-12 1522

С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг шалгаж эхэлсэн байна. Хуулийн байгууллагын энэхүү шалгалт нь гүтгэлэгт үндэслэгдсэн, мөн хууль зөрчиж хийгдэж байна гэдгийг тэрээр мэдээллийнхээ үеэр онцолсон юм. Одоогоос 18 жилийн өмнө гарсан С.Зориг агсаны хэрэгт нийслэлийн ардчилсан намын дарга Бат-Үүлийг анх гэрчээр татаж  байцаалт авч байсан харин 2000 оны сонгуулийн өмнөөс намайг энэ хэрэгт холбогдуулан сэжигтнээр татаж байцааж эхлэсэн. Тухайн үед энэ аймшигт хэргийг улс төржүүлж болохгүй хэргийн илрэх явц бүдгэрч гэмтнүүдэд зугтах боломж олгоно гэж хэлж байсан гэдгээ Бат-үүл дарга хэлж байлаа Энэ удаад ч мөн гүтгэлэгийн үндсэн дээр намайг энэ хэрэг татах ажил  явагдаж байгаад  харамсаж байна гэдгийг онцолсон.

Ардчиллын алтан хараацайнуудын 1 төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсаны хэрэгт холбогдуулан хэргийн цорын ганц гэрч Зориг агсаны эхнэр Булган саатуулан шалгаж эхэлснээс жил гаруй хугацаа өнгөрч одоо түүнийг ганцаарчлан хорьж байгаа. Мөн хэргийг илрүүлэх мөрдөн байцаах явц дуусаж прокурорт шилжүүлээд байгаа. Цагдаагийн ерөнхий газраас С.Зориг агсаны хэрэг шалгалтын явцад байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдээлсэн. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө