Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хүний эрхээс нүүр буруулсан Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.

  Б.Уянга 2016-09-08 1652

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хувьд дахин өргөн барьж ухраах шаардлагагүй, эцсийн найруулгыг нь ёсчлоод 9 сарын 1-нээс хэрэгжүүлэх боломжтой байсан гэж хүний эрхийн байгууллагын төлөөллүүд онцолж байна. Гэтэл шинээр батлагдсан хуулиудад угаас тусгагдаад байгаа зохицуулалтуудыг гацааж орхичихоод өөрсдөө шинээр хийж байгаа дүр эсгэн шинэчлэн найруулж байгаа нь ухралт бий болгож байна гэж тэд үзлээ.  Учир нь ингэж гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг бусад нарийвчилан зохицуулсан процессийн хуулиудаас салгаж дангаар нь шинэчлэн баталснаар хохирогч хамгаалалт авч чадахгүй улам айдас дарамтад ордог, хүний амь нас хохирсон эсвэл хүнд гэмтсэний дараа ил болдог хуучин байдал руугаа орно гэлээ.

Сүүлийн 6 жилийн дотор 95 хүн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж амиа алджээ.  Энэ тоо цаашид өсөхийг үгүйсгэх аргагүй. Урьдчилан сэргийлсэн хуулийн зохицуулалтанд эрх баригчид ийм явуургүй,нүд хуурсан олон нийтийн эсэргүүцлийг намжаасан аргаар хандаж байгаад эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.

Хуулийн төсөл боловсруулахад олон салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг 5 жилийн турш ажиллаж 20 жилийн туршлагадаа тулгуурлан хохирогчийг хамгаалах зохицуулалтуудыг эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн багц хуулиудад нарийвчлан суулгаж батлуулж байжээ. Гэтэл үүнийг дундаас нь сугалж үг үсэг найруулгын алдаатай нэрээр дахин шинэчилж байгаа нь энэ хуулийг хүлээсэн олон иргэдэд аюул авчирч байгаа үйлдэл хэмээн үзэж байна. УИХ өөрөө хууль зөрчиж байгаа энэ үйлдлээ залруулж өнгөрсөн 8 сарын 30-ны өдрийн 26-р тогтоолд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг шаардаж байгаа юм.

Гэр бүлийн хүчирхийлэлд дан хүүхэд эмэгтэйчүүд гэлтгүй ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч өртдөг.  Тиймээс олон хүнд хүлээлт үүсгэж байгаа хуулийг цогц хэмжээнд нэгтгэж баталсан хуулиудынхаа эцсийн найруулгыг сонсож, ёсчлон хүчин төгөлдөр болгохыг шаардлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө