Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Я.СОДБААТАР, Б.САРАНЧИМЭГ НАР МАН-ЫН БҮЛГИЙН ДЭД ДАРГА БОЛЛОО

  admin 2016-09-06 1094

УИХ дахь монгол ардын намын бүлгийн хуралдааны өмнө намын удирдах зөвлөл мөн хуралдаж бүлгийн дэд дарга нарын асуудлыг ярилцсан байна. Үүний дараа бүлэгийн хуралдаан эхэлж улсын их хурлын гишүүн Содбаатар болон Саранчимэг нарыг бүлгийн дэд даргаар сонголоо. Эрх баригч намын бүлэг ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлыг мөн хэлэлцсэн мэдээлэл байна.

Эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийн үйлчлэх хугацааг хойшлуулснаар процесс буюу гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай, хууль сахиулах ажиллагааны тухай, прокурорын байгууллагын тухай, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай гэсэн таван хууль багтаж байгаа юм. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг улсын их хурал шийдвэрлэнэ. Их хурал дээр гарах шийдвэрт ямар байр сууринаас хандахаа бүлэг эцэслэх учраас өнөөдрийн хуралдаан уртхан болж өндөрллөө. Өнөөдөр байнгын хороод хуралдах байсан ч хойшилж байна. Маргааш мөн байнгын хороод хуралдах товтой. Харин лхагва гаригт нэгдсэн чуулган эхлэхээр төлөвлөгдөж байна. Энэ чуулганаар ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх магадлал өндөр юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө