Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Улс орон хямралтай үед агентлагийн систем манайд тохирохгүй

  Б.Уянга 2016-08-18 813

Улсын төсвийн зарлага орлогоосоо 3 дахин давсан хүндхэн үзүүлэлттэй байгаа энэ үед сандал ширээний томилгоо бүр ч нэрмээс болж байгааг эдийн засагчид шүүмжилж байна.   Яам тамгын газрууд тус бүр албан тушаалтнуудаа холиж солиж, удирдлагын бүтэц нь данхайсан байгаа нь төсвөөс хумсалж байгаа бас нэгэн хүчин зүйл гэж хэлж байгаа юм.   Уг нь хэмнэж болох зардалууд тэвчиж болох зүйлүүд гэж бий. Гэтэл заавал сайд дарга нар зөвлөхтэй, хоёр гурван туслахтай, орлогчтой үйл ажиллагаа явуулж байгаа нь төрийн данхайсан бүтцийг улам өөхшүүлж байна гэж хэлж байгаа юм.  Улс орны эдийн засаг онцгой анхаарал татсан хүндрэлтэй ийм үед агентлагийн систем хамгийн илүүц зүйл гэдгийг ч санууллаа.

Ийм онцгой үед нүүрсээ гадагш өндөр үнээр зарах, алтнаас валютын нөөц бүрдүүлэх, цаашлаад валютын дамын наймаачдыг цэгцэлж түр хаах үйл ажиллагаа авахад ч буруудах зүйлгүйг хэлж байна.  Орон нутагт байгаа тусдаа олон салбар мөчиртэй сандал ширээтэй албадыг цөөлж нэгтгэн, зарим зардалыг царцаах хэрэгтэй гэдгийг зөвлөлөө.

Улсын сан хөмрөг улайж гаднаас зээл тусламжаар залгуулж байгаа энэ үед улс төрчид ухаалаг байхыг эдийн засгийн салбарынхан сануулсаар байна.  Нэг зээлээр нөгөөг хааж байгаа энэ үед ОУ-ын валютын сангийнхантай хэл амаа хялбар ололцож багахан зээлээр хүнд бодлого руу улс орноо оруулахгүй байхыг анхаарууллаа. Мөн үндэсний зөвлөл байгуулж  төсвийн тодотгол хийх үед хариуцсан салбар хороодоос гадна салбарын мэргэжилтнүүдтэй зөвлөлддөг байх аргийг хэрэгжүүлээрэй гэж зөвлөлөө.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө