Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Төсвийн алдагдал 2 дахин нэмэгдсэнийг статистикчид онцоллоо

  Б.Уянга 2016-08-16 989

Сангийн сайд төсвийн алдагдалыг 5 их наяд хүрсэн гэж зарласан мэдэгдэл зарим хүмүүсийн дургүйцлийг төрүүлж эдийн засгийн худал мэдээлэл олон улсад цацлаа хэмээн буруутгасан. Тэгвэл өнөөдөр Үндэсний Статистикийн хороооноос энэ оны ерөнхий тайлан мэдээ гаргаснаа танилцуулллаа.  Манай улсын төсвийн орлого 3 триллион төгрөг байдаг бол үүнээс 2 триллионоор давсан зарлагын үзүүлэлт байгааг мэдээллээ.  Учир нь эдийн засгийн гол цөмийг бүрдүүлдэг татварын багц буурсантай холбоотой төсөв ийнхүү мууджээ.

Эдийн засгийн үзүүлэлтийг унагаж байгаа мөнгөний ханшны хувьд ч буурсан үзүүлэлттэй байна. Төгрөгийн гадаад валюттай харицах ханш унасан нь их нөлөөлсөн тухай статистикчид хэлж байна.  Манай улсын хувьд 860 мянга орчим өрхтэй. Өрхүүдэд хийсэн судалгаагаар нийт өрхийн орлого буурсан үзүүлэлт гарчээ.  3 өрх тутмын 1 нь 500 мянга хүртэлх орлоготой гэсэн дүн гарсан бол нэг саяаас дээш төгрөгийн орлоготой өрхийн тоо нийт 860 мянган өрхийн 26 хувийг эзэлж байгаа дүр зураг гарчээ.

Ажилгүйдлийн түвшин өнгөрсөн онд 7,8 хувь байсан бол энэ онд 10,4 хувь гарч мөн л өссөн байна. Ийнхүү алдагдалтай олон үзүүлэлтийн эсрэг уул уурхайн хувьд өсөлттэй байгаа эдийн засгийн дүн гарсан байна.  Цаашид ч энэ салбарт өсөх үзүүлэлт харагдаж байгааг онцолж байсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө