Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Эрдэнэтийнхэн Засгийн газарт хандан шаардлага тавилаа

  Б.Уянга 2016-07-27 2626

Тэд Оросын талын хувь эзэмшил болох 49 хувийг Сайханбилэгийн ЗГ МУ-ын их хурлаар хэлэлцүүлэлгүй нууцаар худалдсаныг ил тод болгохыг шаардлаа. Тиймээс худалдан авагч болох Монголын зэс компани хамтын үйлдвэрийн эрх зүйн баримт бичгийн хүрээнд худалдаж авсан эсэх, 400 сая доллараар авсан гэх баримтаа тодорхой болгох, худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулагчдын талаар албан ёсоор олон нийтэд тайлбар өгөхийг шаардаж байгаа юм байна. 7 хоногийн дотор ЗГ , Их хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хариу өгөхийг хүслээ.

Эрдэнэтээс хотыг ирсэн төлөөллүүд ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн 10 хувийг Эрдэнэт үйлдвэрийн ахмадууд, ажиллагсад ард иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх, 20 хувийг Монголын нийт ард түмэнд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх,үлдсэн 10 хувийг үндэсний үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа гаргаж худалдах ажлыг зохион байгуулахыг шаардсан.  Үүгээрээ 40 жил тогтвортой ажиллаж ард түмэнд өгөөжөө өгсөөр байгаа Эрдэнэт үйлдвэрийг төр хувийн хэвшилийн хамтарсан өмч болгох нь зүйтэй гэж хэллээ.

Эцэст нь тэд Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан Худалдаа хөгжлийн банкны охин компани гэгдээд байгаа Монголын зэсд хандан дараах мэдэгдлийг хийлээ. Үүнд Оросуудаас худалдан авсан 49 хувиа жишиг үнэ болгон хувьцаа гаргаж 40 хувийг ард түмэнд худалдах ажлыг ЗГ-тай хамтран энэ ондоо багтаан зохион байгуулахыг шаардлаа.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө