Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АН онцгой комисс байгуулжээ.

  Б.Уянга 2016-07-21 2857

Санжмятав, Эрдэнэ нарын 7 хүнээс онцгой комисс бүрдсэн байна. Өнгөрсөн хугацаанд сонгуультай холбоотой 30 орчим өргөдөл гомдол ирж 10 гаруй тойрогт хүн зөөсөн хуурамчаар санал өгүүлсэн зөрчлүүд илэрсэн учраас шалгуулна гэж мэдэгдлээ. СХД-т хамгийн их сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл гарсан гэж хэлж байна.

 МАН дангаараа олонх болсон учраас бүх асуудлыг ганцаараа шийдэх бололцоог авсан.  ЗГ-аа эмхлэн байгуулах энэ ажлыг Ан-ыхан сайн ажиглана гэлээ. Урд өмнө нь халаад байсан дэд сайдын албан тушаалыг одоо яриж байгаа нь ёс зүйгүй үйлдэл гэлээ.Төр бизнесийг булаацалдахгүй гэж МАН-нхан амлаж байсан. Агентлагийн тоог цөөлнө ,төрийн албыг улс төрөөс ангид байлгана гээд яриж хэлсэн зүйлүүд их бий. Харин үүнийгээ одоо хэрхэн хэрэгжүүлэхийг харах үлдлээ хэмээн АН-хан хэлж байна.

  АН-ын ҮЗХ –ны хурал 8 сарын 10-наас 15-ны өдрүүдэд хуралдах гэнэ. Ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар ийнхүү хойшлуулсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө